Монголын Хөрөнгийн Бирж

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Монголын Хөрөнгийн бирж  1991 оны нэгдvгээр сарын 18-нд  улсын ємч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хєгжvvлэх зорилгоор  байгуулагдсан. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг энгийнээр хэлбэл компанийн хувьцаа, үнэт цаас, Засгийн газрын бонд зэргийг нийтэд борлуулах, худалдан авах боломжийг бүрдүүлж өгдөг зах юм. Хөрөнгийн биржээр дамжуулж компани, Засгийн газар нь хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа зардаг. Хэрвээ брокерийн байгууллагыг супермаркет хэмээн vзвэл хeрeнгийн биржийг том хэмжээний орчин vеийн eндeр технологи бvхий зах зээлийн газар гэж vзэж болно. Монголын хөрөнгийн бирж Арилжаа судалгааны алба, Бүртгэлийн алба, Хяналтын алба, Мэдээлэл технологийн алба, Мэдээлэл олон нийттэй харилцах алба, Захиргааны алба, Гадаад харилцаа, хуулийн алба, Санхүүгийн алба, Сургалтын төв гэсэн албадуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэн та өөрийн эзэмшлийн 536 ширхэг хувьцааг зарах, бусдад шилжүүлэх бол заавал хөрөнгийн биржээр дамжуулна гэсэн үг. Санхvvгийн зах зээл дэх хєрєнгийн хуримтлалыг хямд єртєгтэйгөөр урт хугацаанд зуучлан хvргэх vvрэг бvхий vнэт цаасны сонгодог зах зээлийг бий болгох замаар  улс орны эдийн засгийн хєгжилд бодит хувь нэмэр оруулахад  МХБ-ийн зорилго оршино. 1998 онд Евро-Азийн Хєрєнгийн биржvvдийн холбоонд гишvvнээр элсэж, 2003 онд гадаадын хєрєнгийн биржтэй буюу Тайваны Хєрєнгийн Биржтэй хамтран ажиллах санамж бичигт анх удаа гарын vсэг зурсан байна. 2005-2007 онуудад Тайваны Гри Тай Хєрєнгийн Бирж, Солонгосын Хєрєнгийн Бирж, Станбул, Хонгконгийн Хєрєнгийн Биржvvдтэй хамтран ажиллах санамжийн бичигт гарын vсэг зураад байна.

Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top