Майкл Джексоны ээж алга болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Майкл Джексоны гэр бүлийнхэн дуучны ээжийг алга болсон талаар цагдаад мэдэгдсэн байна.

Ойр дотныхны ярьж буйгаар 82 настай Кэтрин Джексон долоо хоногийн турш тэдэнтэй холбогдох боломжгүй байгаа ажээ. Энэхүү хэрэг Калифорнийн хүн амь, хулгайн хэргийг мөрдөх хэлтэст шилжээд байгаа юм байна.

Долоо хоногийн өмнө хатагтай Джексон Калифорнийн Калабасас хот дахь гэрээсээ том охин Реббийн хамт гарч, долоодугаар сарын 17-ны өдөр Нью-Мексико мужид зохиогдох хөвгүүдийнхээ концертыг үзэхээр явсан аж. Тэр өдрөөс хойш энэхүү хоёр эмэгтэйн утас холбоо барьж болохгүй болжээ.

Гэр бүлийн өмгөөлөгчийн өгүүлж буйгаар үүнээс өмнө хатагтай Джексон хэзээ ч нэг өдрөөс илүүгээр ийш тийшээ явж байгаагүй ба хаана байгаагаа үргэлж мэдээлдэг байсан ажээ.

Жич: Кэтрин Джексон Майкл Джексоны гурван хүүхдийн асран хамгаалагч юм байна. Тэрээр саяхан гэр бүлийн дотоодын санхүүгийн зөрчлийн гол төв нь болсон аж. Учир нь талийгаач дуучны гэрээслэлийн дагуу түүний бүх хөрөнгө ээж нь захиран зарцуулдаг Джексоны гэр бүлийн Фонд-д шилжин, түүний ах дүү нарт сохор цент ч олдоогүй аж. Поп-хөгжмийн хааны хамаатнууд энэхүү гэрээслэлийг өмгөөлөгчид нь хуурамчаар үйлдсэн хэмээн үзэж байгаа юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top