Евгений Евтушенко: Скин-хэдvvд гурван настай охиныг хvчиндээд тасчиж хаясан

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

-Евгений Александрович, та бvхэл бvтэн хагас зууны туршид энэ төр засагт сэтгэл дундуур явсан гэдэг… Хэцvv байв уу?

-Яагаад. Бvх зvйл нормальный л байна. Хvн бvхэн сэтгэл зовниж байж л улс орон оршин тогтдог. Сахаров гэхэд л жинхэнэ энэ орны бодлогыг эсэргvvцэгчийн нэг байлаа. Наад зах нь бид яах гэж афганичуудтай дайтсан юм бэ? Брежневийн “буянаар” бид 20 мянган шилдэг залуусаа тэр дайнд алдсан. Сахаровыг бид гадуурхаад л байсан, гэтэл тэр бvх байдлыг биднээс илvvтэй олж хараад л байсан шvv дээ. “Ард тvмэн”, “төр засаг” гэдэг чинь угтаа их л тос vгс. Одоо ч хvн бvхэн л энэ vгээр “хуцах” болж дээ.

-Та 1968 онд хуучнаар Чехословак руу манайхан танкаар дайрахад эсэргvvцэж vг хэлж байсан шvv дээ?

-Тухайн vед олон хvн намайг намын эсэргvv хэмээн vзэж байв. Тэр явдлаас хойш олон жилийн дараа би Чехословакт очсон юм. Тэгтэл нэгэн эмэгтэй над руу ирээд “-Нөхөр Евтушенко, би Оросын уран зохиолыг заадаг байсан. Тэгтэл Зөвлөлтийн танк манай хил рvv дайран орж ирсэн. Тэгэхэд би хvvхдvvддээ дахин энэ хичээлийг заахгvй гэж байлаа. Гэтэл хэдэн долоо хоногийн дараа бид нууц бvлгэмийнхээ радиогоор таны шvлгvvдийг сонссон. Тэгээд сургуульдаа ирж уран зохиолын хичээлээ заах болсон. Тэгэхээр 18 жилийн өмнө танай ард тvмнийг vзэн ядаж байсан сэтгэлийг минь тайвшруулж өгсөн танд баярлалаа” хэмээн хэлж билээ. Тэр vед би эсэргvv байлаа шvv дээ.

-Та Оросын уран зохиол, яруу найргийг Америкийн их сургуулиудад заадаг. Тэгвэл танд өндөр гонорар өгье гэвэл та Украинд очиж багшлах уу?

-Болно. Гэхдээ насан туршдаа биш байх. Яахав нэг семестр, эсвэл нэг жилийн хугацаанд бол болж байна.

-Та Америкт 15 жилийг өнгөрvvлчихлээ шvv дээ…

-Ойлгож байна уу? Би энэ улсын хvндэт иргэн. Оклахома мужийн оршин суугч, хотын хvндэт иргэн нь шvv дээ. Тэд өөрсдийн их сургуулиа сурталчлах болохоор миний зургийг нийтэлчихдэг. Эдний хувьд бол би сургуулийн таних тэмдэг. Тэд надад хайртай, би бас тэдэнд хайртай. Орост намайг ингэж хайрлаж хvндлэх байсан болов уу? Эсвэл аль нэгэн тосгонд нэг муу байшинд ясаа тавих байсан биз.

-АНУ-д ер нь хэдэн vндэстэн амьдарч байгааг та мэдэх vv?

-Маш олон. 120 орчим байгаа болов уу. Гэхдээ хуучин ЗХУ-ын vндэстний тоо vүнээс дутахгvй байх аа.

-Тэгвэл тэд хоорондоо ойлголцон амьдарч чадаж байна гэж та vздэг vv?

-Тийм ч хэвийн бус шvv. Янз бvрийн юм болж байдаг юм. Таван жилийн өмнө гэхэд л Оклахомад нэгэн еврейгийн булшийг дэлбэлж байсан. Гурван настай охиныг “скин-хэд”-vvд хvчиндээд хэсэгчин тасчиж хаясан хэрэг ч гарсан. Гэхдээ иймэрхvv vйлдлийг тэд vндэсний гутамшиг гэж vздэг. Харин байдлыг хурцдахаас сэргийлж улс хоорондын харилцан гэрээ байгуулагдсан байдаг. ЗХУ-д тийм зvйл огт байгаагvй.

-Америкчууд тэгвэл өөрсдийн хvлээсэн vvргээ хуулийн дагуу биелvvлдэг болов уу?

-Юу гэмээр ч юм бэ дээ. Мэдээж олон хvн хуурч мэхлэхийг оролдоно. Ялангуяа татвараас зайлхийхийг… Мөн утасны төлбөр өндөр байдгаас иргэд хэрэглэх нь хязгаартай. Бага хэрэглэдэг дээ. Миний сайн найз Ал Гор гэхэд л бvтэн нэг жилийн хугацаанд Цагаан ордноос гадагш ердөө 37 доллараар ярьсан байх жишээтэй. Дэд ерөнхийлөгч шvv дээ. Цагаан ордонд хэн хаашаа ямар хэргээр ярьж байгааг хянадаг мэргэжлийн хvмvvс байдаг гэсэн. Тэр тэгтэл иймхэн зардал гаргасан байсан. Тэгвэл Украин, Орост улсын мөнгийг хэрхэн vрэн таран хийдэг билээ. Толгой эргэм тоо гардаг. Тvvнд хэн ч санаа зовдоггvй. Тэр В.Путин уг нь гайгvй болгох гэж vзсэн, чадаагvй ээ. Харин энэ Медведев яах бол доо. Дийлэхгvй л байх даа. Би Ельцинд хvртэл зөндөө сануулж хэлдэг байлаа. Тэр ч сайхан орос мужик байсан даа. Уулзах болгондоо л ганц хоёр юм заавал ууна шvv дээ. Хэдий их ажилтай байсан ч надад бол зав гаргадаг л байлаа, хөөрхий. Даанч  улс оронд санаанд хvртэл юм хийж зvтгээгvйд нь харамсдаг. 

-Танд ЗСБНХУ-д харамсах зvйл их л байдаг байх?

-Мэдээж, тэнд олон худал хуурмаг зvйл байсанд би харамсдаг. Гэхдээ би тэнд төрсөн л дөө. ЗХУ надад боломж олгоогvй л дээ. Хvмvvс бие биенээ аажмаар алдаж байсан. Урлаг ч бас алдагдсаар байлаа. Гэхдээ нэгтгэх ганц зvйл нь энэ байсан шvv дээ. Домогт Расул Гамзатов бол бvх vндэстэн, ард тvмний баатар. Тэр Украин, Орос, Гүржид ч нэр хvндтэй. Ийм хvмvvсийг эс тооцвол бусдаар ЗСБНХУ-аас бахархаад байх зvйл алга даа.

-Тэгвэл кино! Гүржийн алдартай кино школь. Тэр өнөөдөр хаана байна? Мөн Литвийн супер-од Банионис, Адомайтис, Будрайтис нартай кино… харамсалтай нь Америкт энэ талаар судалж, бас унших нь бага байх л даа. Тэд ч тэгээд юунд л харамсав гэж дээ…

-Vнэхээр харамсалтай нь Америкчууд бага уншдаг. Ялангуяа гадаадын уран зохиолыг. Гэрийн авгай нарын нэвтрvvлэг хийдэг Офра Уинфри гэхэд л нэг өглөө студидээ гvйн орж ирсэн гэнэ л дээ. “Боловсролгvй” баян хатагтайд нэг найз нь нэгэн ном бэлэглэснээс болж тэр бvтэн шөнө унтаж чадаагvй юм байх. “-Би шөнөжин ном уншлаа. Найз маань “Анна Каренина” гэдэг ном өгсөн юм л даа. Оросын зохиолч Лев Толстойгийнх. Гайхалтай ном! Америкийн гэрийн эзэгтэй нараа, та нар бvгд энэ номыг уншаарай” хэмээн дуу алдаж л дээ. Тэр хатагтай vнэхээр Оросын уран зохиолтой одоо л танилцаж байгаа гэхэд инээдтэй. Энд Орос ном хэдэн сая хувиар борлогддог.

-Сурталчилгаа-худалдаа-ном… Америкт…?

-Би номынхоо хэвлэгч Том Розентальтай ярилцаж байсан.Тэр хуучин ЗХУ-д очоод номын дэлгvvрээр орж. Бvх номын vнэ эрс хямд байж л дээ. Тэгээд: “-Би бvгдийг ойлголоо. Удахгvй танайд хувьсгал гарч, хувийн хэвшлийнхэн бий болно. Тэр цагт танай зохиолчид хөдөлмөрөө vнэлvvлнэ дээ. Яагаад гэвэл эрх чөлөө л уран зохиолыг хөгжөөн бадраадаг” гэсэн. Тэгэхээр уран зохиолыг худалдах, тvvнийг сурталчилна гэдэг нь эрх чөлөөтэй салшгvй холбоотой.

-Та цагтаа ЗХУ-ын анхны “плейбой”-д тооцогдож байсан…

-Байзаарай. юу гэсэн бэ? Би тэр vед өөрийгөө хэн байсныг ч мэдэхгvй байхад та нар…

-Vгvй ээ, vvнийг бvгд л хvлээн зөвшөөрдөг шvv дээ…

-Тэгвэл тэд нараасаа асуу л даа. /хэсэг дуугvй суув/ Яахав миний амьдралын хэв маягийг одоо эргээд харахад тийм байсан байж болох юм. Надад олон бvсгvй дурлаж байсан нь vнэн. Гэхдээ жинхэнэ “плейбой” чинь дур булаам байхаасаа гадна маш багагvй мөнгөтэй байх хэрэгтэй биз дээ. Тэгэхээр би орос хувилбар нь  юм биз дээ…

-“Плэйбой”-н нууц амьдралаас сонирхвол…?

-Та намайг vг алдуулах гээд байнаа даа. Уран зохиол, кино ярьж байгаа д л… За за, тоглосон юм. Тэр vед Орос орон хаалттай, нууц амьдралаар амьдрах байтугай тvvний талаар ярьж ч болдоггvй байлаа шvv дээ. Яахав дээ, найрагчид болон урлагийнхан бид сэтгэлийн хөөрөл ихтэй улс. Хааяа нэг жаахан алжаал тайлах арга хэмжээ зохион байгуулалгvй яахав. Гэхдээ одооныхоос огт өөр шvv дээ. Чи мэднэ дээ. Оролцож байсан л биз дээ? /инээв/

-Магадгvй ээ.

-Vнэнээ хэлээрэй? 

-Тэгэхээр та гурван удаа гэрлэсэн, харин дурласан нь хэд бол?

-Тоолоогvй ээ. Гэхдээ нэгэн цыган эмэгтэй надад том дурсамж vлдээсэн. Гүржид байхад Айтматов надад нэг найз бvсгvйгээ танилцууллаа. Бид ууланд гарч цанаар гулгаад л… Орой нь дарс ууцгаан, дуу дуулж шvлэг уншицгаав. Тэгээд шөнө унтах болоход Айтматовын нөгөө найз хvvхний эгч гэх цыган эмэгтэй надтай vлдлээ. Тэгээд л яахав эр хvнийхээ vvргийг биелvvлээд өглөө нь боссон, орой нь би Украин руу буцсан. Тэр эмэгтэйтэй дахиж уулзаагvй ч бvтэн таван жил надтай холбоотой байлаа. Байнга л захидал бичнэ. Бэлэг явуулна. Дараа нь би тэр хугацаанд дахиад нэг уулзчихгvй яав даа хэмээн харамсаж билээ. Сураг алдарсаан. Одоо амьд сэрvvн байгаа бол нэг сайхан эмээ л байгаа байх даа. Айтматовтаа их баярладаг даа.

-Эмэгтэйг өгсөнд нь vv?

-Vгvй ээ, би ч буруу ярьж та эсрэгээр нь ойлгочихлоо. Нөхрийнхөө хувьд л даа.

-Нууц амрагийн тухайд…?

-Би энэ талаар хэд хэдэн шvлэг бичсэн. Бас өөрөө ч тvvний аз жаргал болоод зовлонг мэдэрсэн хvн. Хоёр дахь эхнэртэйгээ учраад байхдаа нэг франц эмэгтэйтэй учирлаа. Бөөн болзоо… тэгтэл нөгөөх маань надад хайртай болчихлоо эхнэрээсээ сал гэв. Эхэндээ сайхан байсан, гэтэл сvvлдээ бидний харьцаа там мэт болж билээ. Удаагvй би эхнэрээсээ салсан. Тэр уг нь их л ухаалаг эмэгтэй байж билээ. Харин нөгөө францужинка маань 11 жилийн дараа надтай амьдрах санаагаа хоёр дахь удаагаа илэрхийлсэн. Тэр vед нь би аль хэдийн эцэг болоод гэр бvлийн дараах аз жаргалаа олоод байсан юм. Ингээд болох уу. “Плэйбой” ч гэж дээ. Тэр vед би чинь ядуу зохиолч байлаа даа.

/хэсэг дуугvй суув/ Харин дээр дурдахдаа хэлэхээ мартчихаж. Манай Боря /Оросын удирдагч агсан Борис Ельцинг хэлэв/ чинь жинхэнэ плейбой байсан юмуу даа. Эргээд бодоход шvv дээ. Цаадах чинь нэг ууж наргихаараа янзтай шvv дээ. Нэг удаа Ялтад амрахдаа гурван бvсгvйтэй болзож байсан юм. Нөгөөдvvл нь сvvлдээ өрөөнөөс нь ч гарахаа байчихсан. Vнэхээр тэнхээтэй чадалтай эр байсан юм шvv. Англи бvсгvйтэй нэр холбогдоод л авсан. Бас болоогvй Арабын Эмирийн урилгаар нутагт нь очиж амарч байхдаа туслахаасаа хvvхэн олж ирэхийг шаардаад бөөн асуудалд орсон гэдэг. Арабт чинь биеэ vнэлэх, эсвэл худалдаж авсан тохиолдолд цаазлуулдаг юм байх. Тэгсэн бол балрахгvй юу. За даа энэ удаад боллоо. Нэг иймэрхvv л зvйлийг танд ярья.      

-Дахиад олон л зvйлийг асуумаар байна. Харамсалтай нь таны явах цаг болжээ?

-Дахиад уулзана шvv дээ. Тэр vед би яриагаа vргэлжлvvлье. Их л зvйлийн талаар ярилаа. Танд баярлалаа. Намайг зорьж ирсэнд.

-Баярлалаа.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top