Ж.Мөнхбат Ерөнхийлөгчийг үзэн яддаг бололтой

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 19

 

Болор цомын эзэн яруу найрагч Ж.Мөнхбат намдаа үнэнч гэдгээ чамгүй зүйлээр баталсан. Батлахын тулд одоогийн Ерөнхийлөгчийг доош нь хийх арга хэмжээг шат дараатай явууллаа. Жил гарны өмнөөс “Долоон бурхан харвадаггүй” киноны зохиолыг бичиж, хоёр сарын өмнө Элбэг нэртэй хүмүүсийн тухай нийтлэл бичжээ. Харин кино зохиолд ч тэр, нийтлэлд ч тэр Элбэгдорж хэмээх нэр явах юм. Тэдгээр Элбэг нэртнүүд нь харин Монголын төрийг “самарсан” хэмээх агуулгыг гаргажээ.  

Тодруулбал “Долоон бурхан харвадаггүй” кинонд анхны долоог дараалан хороосон хүн нь Оросын коминтерний бүрэн эрхт төлөөлөгч Элбэгдорж Ренчино хэмээн нөхөр гэдгийг тод томруунаар харуулжээ. Харин Элбэг нэртэй хүмүүс Монголын төрийг самардаг гэсэн нийтлэлд одоогийн Ерөнхийлөгчийн намтрыг хүүрнэн өгүүлсэн байх юм.

Энэ нь намын захиалга байв уу? Яруу найрагч Ерөнхийлөгчийг үзэн яддаг юм болов уу? Эсвэл хувийн хонзонтой юм болов уу?

 

А.Маша

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top