Умард Солонгос армийн хүчиндээ шинэчлэлт хийж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 05

БНАСАУ Армийн захирагчдаа залуужуулж, шинэчлэлт хийж эхэлсэн байна. АНУ-д төвтэй Өмнөд Солонгосын нэгэн радио станц эл мэдээллийг Умардын хэд хэдэн эх сурвалжаас авчээ. Тэдний өгүүлснээр "Ким Ир Сений Цэргийн их сургуулийг төгссөн 30 гаруй насны нэг офицер Армийн сумангийн захирагч болж тушаал дэвшсэн. Мөн хэд хэдэн залуу офицер тушаал дэвшсэн нь Умард Солонгосын Арми дэс дараалалтай бүрэн шинэчлэлт хийж байгааг баталж байна. Тухайлбал, дивизийн болон бригадын захирагчдаар 40 гаруй насныханд генерал цол олгож, сумангийн захирагчдыг 30, харин улс төрийн түшмэлүүдийг 20 гаруйхан насны хүнээр сольж, бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Мөн Армийн хүчний нөөц бололцоогоо нэмэгдүүлэхийн тулд ангийн болон салаан захирагчдыг ганц бие, гэр бүлгүй офицерүүдээр удирдуулж байгаа. Учир нь гэр бүлтэй захирагчид ажил үүрэгтээ төдийлөн анхаарлаа хандуулдаггүй" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top