Пантийн Ганхуяг багын найзаа “мөргөж” Японд элчин сайд болно

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28


Японд байгалийн, харин Монголд улс төрийн цунами нүүрлээд байна. Япончууд ч яахав, хүнд бэрхийг биднээс илүү туулсан улс. Японд учирсан гамшгийн дараа тэнд суугаа манай элчин сайдыг солих эсэх тухай яригдаж эхэллээ. Нэгэн даацтай эх сурвалжийн хэлснээр бол Японд суух Монголын элчин сайдаар Дорноговь аймгийн засаг дарга Пантийн Ганхуяг очно гээд дээд дарга нараа лоббидож яваа сурагтай. Одоогийн элчин сайд Жигжид тэр хоёр уг нь нэг үеийн найзууд, ялгаа тун багатай өндөр мэргэжсэн дипломатчид юм. П.Ганхуяг нь тус аймгаас УИХ-д сонгогдсон Я.Батсуурийн ойрын хүн бөгөөд урьд нь Японд Эдийн засгийн атташегаар ажиллаж байлаа. Мэргэжил нэгт андууд нэг нь нөгөөгийнхөө мөрийг гишгэж дээшээ ахих бичигдээгүй хууль шиг юм бий нь ч бий. Тэгэхээр Пантийн Ганхуягийн хувьд хэр зэргийн “мотор”-той нь одоо л харагдах байх. Тэрээр элчин сайдын суудалд суух хувь төөрөгтөө дэндүү итгэлтэйгээр сүүлийн үед хамт ажиллах багийн гишүүдээ хүртэл хамж цуглуулж эхэлсэн сурагтай. Харин Японд ажлаа хийгээд сууж буй Элчин сайд Жигжид их л сандарч байгаа гэнэ. Түүнийг зайлшгүй өөрчлөх шаардлага гарсан эсэх талаар эх сурвалжууд өөр, өөр байр суурьтай байгаа. Нэг хэсэг нь өөрчлөх болоогүй, нөгөө нь Пантийн Ганхуягийг томилохоос аргагүй гэж үзэж байна. Элчингээр ажиллах хуулийн хугацаа болсон ч үргэжлүүлэн ажиллах боломж байдаг. Гэтэл сүүлийн үед Жигжид Монголынхоо телевизүүдэд байн, байн ярилцлага өгч, дэлгэц дүүрэн хөрөг зургаа харуулаад байгаа нь бас нэгийг хэлээд байх шиг. Энэ нь мань эрийн ажлаа хийж байгааг нотлох, элчингийн суудлаас зуурч үлдэх оролдлого төдийгүй хамгийн муудаа уналаа гэхэд УИХ-д дэвших нүхээ малтаж байгаагийн илрэл гэж дүгнэсэн ч болохоор байна.  

Я.Ымербек      

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.252) 2016 оны 03 сарын 16

Газрын наймаачин монголоо япончуудад зарсан наймаачин ийм хүн яаж улс орон авч явхын бэ хүү нь охин жирэмслүүлээд хаядаг хүн муутай монгол хүнийг өөрийн үр садаа хаяж байгаа хүн улс орон монгол хүнээ хайралхуу. Хайрлахгүйл зарж хаях хүн шүү. Японд их хэмжээний хөрөнгөө нуусан луйварчин

0  |  0
Top