Өмнөговь аймгийн 80 жилийн ойн хурдан морины уралдааны тойм

Админ | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Даланзадгад хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн Өмнөговь аймгийн 80 жилийн ойн хурдан морины уралдаан 22, 23-ны өдрүүдэд  боллоо. Зургаан насны уралдаанд 12 аймгийн 40 гаруй сумын 700 орчим хурдан хүлэг оролцсон байна. 22-ны өдөр буюу уралдааны эхний өдөр их нас, азарга, хязаалан, шүдлэн насны хурдан морь уралдсан бөгөөд 23ны өдөр соёолон, даага уралдсан юм.  


Их насны уралдаанд 176 шандаст хүлэг тоосоо өргөснөөс:
1.    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Александрийн цэгээн түрүүлсэн байна.  Цэгээн морины уяа сойлгыг уяач Будбаатар тааруулжээ.
2.     Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Хэнчбишийн буурал. Буурал морь нь 2005 онд соёолон насандаа аймгийнхаа баяр наадамд айрагдаж байсан билээ.
3.    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Түмэнбаярын  Хээр.
4.    Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач С.Балдандоржийн хонгор. Хонгор морь нь Дорноговь аймгийн Мандах сумын Хашбатын унаган буян бөгөөд өнгөрсөн жил төрийн их баяр наадам болон Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн даншигт түрүүлсэн түмэн эх билээ. Хонгор морины уяа сойлгыг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын МУАУяач Ц.Цэрэнбал тааруулдаг билээ.
5.    Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уяач Төмөрбаатарын хүрэн морь айрагдлаа. 

Азарганы уралдаанд 111 хурдан хүлэг уралдсанаас:
1.    Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач Нэхийтийн хонгор түрүүлж
2.    Өмнөговь аймгийн Говь гурван сайхан сумын уяач Болоожийн Хонгор аман хүзүүдэн
3.    Дундговь аймгийн хулд сумын уяач Баярсайханы хүрэн азарга
4.    Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач Баярсайханы хурдан хүлэг
5.    Өвөрхангай аймгийн  Төгрөг сумын уяач Ц.Домиддэмбэрэлийн хээр халзан морьд айрагдсан байна.

Хязаалан морины уралдаанд 118 шандаст хүлэг уралдсанаас:
1.    Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Г.Буяндэлгэрийн үүлэн бор
2.    Ажнай ТТТ Д.Дагвадоржийн хул
3.    Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач Б.Баярнэмэхийн зээрд
4.    Төв аймгийн Сэргэлэн сумын Б.Жанчивын Зээрд
5.    Дундговь аймгийн Сайн-Овоо сумын уяач О.Энхбаярын хээр морь айргийн тавд давхилаа.

Шүдлэн морины уралдаанд 137  хурдан хүлэг тоос өргөснөөс:
1.    Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач О.Энхбаярын хар
2.    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уяач Түмэнбаярын хүрэн халзан
3.    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уяач Цэцэг-Өлзийгийн хар
4.    Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Эрдэнэбулганы хар
5.    Өмнөговь аймгийн Мандалговь сумын уяач Төмөрбаатарын саарал  айрагдсан байна.

Соёолон морины уралдаанд 114 хурдан хүлэг тоос өргөснөөс:
1.    Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач Н.Амарбаясгалангийн хээр түрүүлсэн бол
2.    Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Ижилбаярын бор аман хүзүүдэж
3.    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уяач Түмэнбаярын хүрэн зээрд айргийн гуравт
4.    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уяач  Бат-Эрдэнийн хул айргийн дөрөвт
5.    Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Эрдэнэбулганы цэгээн айргийн тавд орсон юм. 

Хурдан дааганы уралдаанд 96 хурдан даага уралдсанаас
1.    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уяач Дэлгэрбаярын хонгор даага түрүүлэн ирж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн байна.
2.    Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уяач Н.Амгалангийн хурдан бор үрээ даага хурдалсан бол
3.     Айргийн гуравт Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач С.Гандуламын хурдан цэгээн
4.    Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Хан хонгор сумын уяач Энхболдын  хул
5.    Айргийн тавд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач Батхуягийн  хээр даага тус тус хурдалжээ. 

Түрүү манлай болсон том насны  уяачдад 30 сая төгрөг болон Өмнөговийн есөн  гайхамшгийн нэг ноён сэврээ хийцийн 16 лангийн мөнгөн аяга,  дурсгалын зүйлээр шагнасан байна.  Том насны аман хүзүүд 15, айргийн гуравт 8, айргийн дөрөвт 4, айргийн тавд 3 сая төгрөг ноён сэврээ хийцийн 16 лангийн мөнгөн аягаар тус тус шагнасан. 
Харин багас насны уралдаанд түрүү манлай болсон уяачдад  20 сая төгрөг, ноён сэврээ хийцийн 16 лангийн мөнгөн аягаар шагнасан.  Харин аман хүзүүдсэн уяачид 10 сая, айргийн гуравт 6, айргийн дөрөвт 4, айргийн тавд 3 сая төгрөг, ноён сэврээ хийцийн 16 лангийн мөнгөн аягаар тус тус шагнасан юм.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top