Баавгайтай “тулалдсан” орос боксчин ухаан оржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

Ойд баавгайтай тулалдан, хүнд шархадсан ОХУ-ын боксчин Илья Медведев эрчим эмчилгээ хийлгэсний эцэст ухаан оржээ.

Хэргийг сануулахад, энэ сарын 19-нд Илья хоёр найзынхаа хамт загасанд явж байхад нь Иртыш голын ойролцоо тэдэн рүү баавгай дайрч, нэгийг нь барьж, ноцсон байна.

Бариулсан найз нь амиа алдсан ч боксчин залуу баавгайтай тэмцсээр хутгалан, алж чадсан гэж хэвлэлээр гарсан билээ.
 


Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) ерөнхийлөгч Умар Кремлёв “Илья Медведевийн эмчилгээний зардлыг AIBA бүрэн хариуцна. Бид гэр бүлтэй нь холбоо барьж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ хэлсэн. Илья хүнд нөхцөлд жинхэнэ боксчин хүний авхаалж самбаа, эрэлхэг зоригийг харуулж чадсан” гэж мэдэгдсэн юм.

Харин боксчин ухаан ороод мэдүүлэг өгөхдөө “Баавгайг хутгалан алах нь алсан. Гэхдээ өмнө нь баавгай Вячеслав Дудниковыг ноцохдоо буудуулсан байсан байх” гэж хэлсэн байна.
 


Илья “Вячеслав Дудников, Денис Чеботарь нартай хамт загасчлаад харьж явахад Дудников багадаа энд аавтайгаа хамт загас ихтэй нууранд очиж байсан гэж ярьсан. Чеботарь завь янзлахаар үлдэж, Дудников бид хоёр нуур хайхаар салж явсан. Гэнэт буун дуу гарсан. Гурван удаа буудах чимээ гарснаа хүн хашгирсан. Айсан ч гэсэн найзыгаа аврахаар очтол баавгай над руу дайрсан” гэж мөрдөн байцаагчдад ярьжээ.

23 настай Илья Медведев спортын мастер цолтой. 2019 оны долоодугаар сард ОХУ-ын Зэвсэгт хүчний АШТ-д 64 кг-ын жинд түрүүлсэн.

Илья дахин хэд хэдэн хагалгаанд орно. Халуун нь буурахгүй байгаа ч хүндрэл байхгүй. Маш олон шархтай учир халдвар орохоос сэргийлж байгаа гэнэ. Эмчилгээний зардлыг Олон улсын сонирхогчдын боксын холбоо хариуцаж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(129.205.124.56) 2021 оны 10 сарын 31

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо

0  |  2
Yea boy(98.253.30.34) 2021 оны 10 сарын 31

Arhi sain uuval Almasiig ch mangasdana shuu eren.

1  |  1
William(129.205.124.56) 2021 оны 10 сарын 31

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо

1  |  1
Бурхан өршөөг(103.26.194.237) 2021 оны 10 сарын 29

Тэнгэр ивээг

2  |  0
гэрэл(202.9.41.59) 2021 оны 10 сарын 29

Гайхалтай залуу

3  |  0
Top