Д.Бат-Эрдэнэ гишүүн амлалтаа мартаж, "ЦАГААН ДЭЛ УУЛ-ӨЛЗИЙ" боомтыг нээхийг шаардлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

Уул уурхайн хэт төвлөрлийн сөрөг нөлөө, цөлжилт, бэлчээрийн доройтол, гамшгийг нүдээр харж, биеэр мэдэрч суугаа өмнөговьчуудын хувьд дахиад гурав дахь боомт буюу “Цагаан дэл уул-Өлзий” боомт барихыг эсэргүүцэж байгаа билээ.

Аялал жуулчлал нэрийн дор анх яриа хэлцлээ эхлүүлсэн уг боомтыг нээх сургаар нүүрс тээвэрлэлтийн зам барих төлөвлөгөөнийх нь дагуу хятад голдуу эзэнтэй уул уурхайн компаниуд идэвхжиж эхэлсэн талаар нутгийн иргэд ярьдаг.

Тэд “Цагаан дэл уул-Өлзий” боомтын гэрээг цуцалж, шударга ёсны алхаа дахин нэг цохихыг хүсэж байгаа юм.

Тэгвэл Өмнөговь аймгийн иргэдийн итгэлийг авч, амлалт өгч УИХ-ын гишүүн болсон Д.Бат-Эрдэнэ "Цагаан дэл уул-Өлзий" боомтыг нээхийг шаардаж, байнгын хорооны хуралдаан дээр үг хэлж суугаад сонгогчид нь бухимдаж, үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ.

Учир нь, Д.Бат-Эрдэнэ парламентын гишүүнээр сонгогдохдоо нутагтаа гурав дахь боомтыг нээлгэхгүй гэх амлалтыг өгсөн байдаг. Гэвч төрд сонгогдсоныхоо дараа сонгогчдодоо өгсөн амлалтаа умартаж, "Цагаан дэл уул-Өлзий" боомтыг хурдан нээж, урд хөрш рүү гарч байгаа нүүрс тээвэрлэлтийнхээ тоог нэмэхийг шаардаж, хүсэж сууна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(129.205.124.56) 2021 оны 10 сарын 28

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо

0  |  0
хилэн(59.153.113.96) 2021 оны 10 сарын 28

энэ хошного амтыг битгий сонго гэж их хэлсэн.боомт нээж дахиад нүүрсээ хулгай хийх гээд байж ядаж байгаа юм. хүрэлсүх хэлсэн амаа мартсанүү???!!!

1  |  0
Top