Монгол, Малайзын тоглолт 11:00 цагт эхэлнэ

2021 оны 10 сарын 28

Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод явагдаж байна. Багууд тус бүр нэг тоглолт хийсэн бөгөөд одоогийн байдлаар Малайзын баг 3 оноотой тэргүүлж, манай баг 1 оноотой удаалж байгаа.

Малайзын шигшээ эхний тоглолтдоо Лаосыг 1:0-ээр хожсон бол Монголын баг Тайландтай 1:1 тэнцсэн.

Өнөөдөр 11:00 цагаас МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд Монгол – Малайз гэсэн маш сонирхолтой тоглолт болно. УОК-ын шийдвэрээр тус тоглолт 50 хувийн үзэгчтэй явагдах болсон билээ.

2017 онд Монгол болон Малайзын 23 насны шигшээ багууд мөн энэ тэмцээний урьдчилсан шатанд учраа тааран тоглоход Малайз 2:0-ээр хожиж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top