Загасанд яваад осолдсон иргэдийг эрэн хайж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

Онцгой байдлын газраас загасанд яваад осолдсон иргэдийг өнөөдөр (2021.10.28) хоёр дахь өдрөө эрэн хайж байна.

Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн Доргонот гэдэг газар “Шижир алт” компанийн таван ажилтан загасчилж яваад, “Прадо-150” загварын суудлын автомашинаар Туул голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, хоёр хүн осолджээ.

Энэ тухай дуудлагыг аймгийн цагдаагийн газраас онцгой байдлын газарт ирүүлсний дагуу Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн Хайлааст багийн Доргонот гэдэг газраас Хөвдөг гүүр хүртэл 35 км зайд, Дүүжин гүүр гэх газраас Булган аймгийн Сэлэнгэ сумын Цоохор морьт хүртэл 47 км завиар урсаж, Хайлааст багийн Хөвдөг гүүр гэдэг газраас Тул харайдаг гэдэг газар хүртэл 20 км зайд эрэлч нохойтой явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 08.00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top