Боксын ДАШТ: Г.Ган-Эрдэнэ ялж, Германы Гомантай тулалдах боллоо

2021 оны 10 сарын 28

Сербийн нийслэлд сонирхогчдын боксын ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр 48 кг, 60 кг-ын тулаанууд болсон.

48 кг-д манай Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт Балбын Тапа Рабинтай тулалдаж, 5:0 давамгайллаа. Одоо Германы Кристофер Гомантай өрсөлдөнө. Гоман бол 2021 оны Европын залуучуудын ДАШТ-ий шагналт тавдугаар байр эзлэж байсан тамирчин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top