Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх О.Бархасбадийн хэргийг АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД буцаалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр (2021.10.25) ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Бархасбадийг шүүх хурал боллоо.

Түүнийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон ч батлан даалтад гараад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр буруутган шүүсэн ба хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган нар оролцсон юм.

Улмаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 25-ны өдрийн МН/82 дугаар магадлалаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, О.Бархасбадьд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(64.119.24.82) 2021 оны 10 сарын 29

Алуурчидыг илрүүлсэн төрийн албан хаагчидыг хэлмэгдүүлэхээ больж үз

0  |  0
z(64.119.24.250) 2021 оны 10 сарын 26

Bandaashbad uilee edleh boltugai

0  |  0
Top