ОЛОН ӨНГӨ: Зовсны эцэст жаргадаггүй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

“Ам юугаар бялхана, амьдрал түүгээр бялхана”, “Амны билгээс ашдын билэг”, “Бодол биелэлээ олдог тул болж өгвөл дотроосоо гэрэлт” гэх зэрэг үгсийг сайн тунгаагаад үзээрэй.

Үнэхээр амьдралаас хараад байхад дээрх үгс үнэн болох нь батлагдсаар. Байнга зовлон ярьж явдаг хүмүүс бидний эргэн тойронд байж л байдаг. Мөнгөгүйгээ гайхаж, өвдөж зүдэрч байгаагаа учирлана. Бүтэлгүйтлээ юуны түрүүнд өчнө. Тийм хүмүүсийн эргэн тойронд тэр чигээрээ л саад тотгор. Харин эсрэгээрээ эерэг юм ярьдаг.

Инээж ирээд л бусадтай урам хайрласан, ухаарал бэлэглэсэн яриа дэлгэдэг хүмүүсийг анзаараад байгаарай.

Ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй. Өөдөө дээшээ, өнгөтэй, мөнгөтэй ч амьдарч байна. Энгийн мэт боловч амьдралын хандлага, өдөр тутмын хэвшилдээ өөрийнхөө биеэ авч яваа байдал нь ирээдүйд тухайн хүнийг хэн болохыг тодорхойлох мэт. Ер нь ч тэгээд “Зовсны эцэст жаргадаг” гэдэг үг худлаа санагддаг юм. Анзаараад байхад хүн зовох тусмаа л зовоод байх шиг.

Миний мэдэхийн ахуй амьдрал нь өөдтэй, аз жаргалтай яваа хүмүүс зовлонгоо бага ярьж, зорилгоо их өгүүлдэг санагддаг. Харин зовоод л байгаагаа яриад яваа хүмүүс зорилгоо мартаад зовлондоо даруулж хоцроод байдаг.

Иймээс л “Зовсны эцэст жаргана” гэдэг үлгэрт бүү итгээрэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top