Улсын Харцага Т.Баасанхүү: Энэ сайхан тэмцээнд түрүүлсэндээ их баяртай байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 24

 “Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр явагдаж өндөрлөлөө.

Барилдаанд 32 бөх зодоглосноос Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Улсын начин Н.Мустафа үзүүрлэж, Улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Э.Сумьяабат нар дөрөвт үлдсэн юм. Түрүү бөх 3 сая, үзүүр бөх 1.5 сая, шигшээ дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 500 мянган төгрөгийн шагнал хүртлээ.

Барилдааны дараа бөхчүүдээс шинэ лигийн барилдааны талаар сэтгэгдлийг нь сонссон юм.

Аймгийн арслан Э.Сумьяабат “Миний бэлтгэл сайн байгаа. Лигийн барилдааны талаар олон нийтийн сүлжээнээс мэдээд оролцохоор шийдсэн. Дүрэм нь таалагдлаа. Тун сайхан барилдаан боллоо”

Улсын начин Б.Бат-Эрдэнэ “Сайхан барилдаан боллоо. Олон сайхан барилдаан гарлаа. Дөрөвт үлдсэндээ баяртай байна”

Улсын начин Н.Мустафа “Анхны лигийн тэмцээнд амжилттай барилдсандаа баяртай байна. Цаашдаа ч оролцоно. Та бүхэнд амжилт хүсье”

Улсын харцага Т.Баасанхүү “Цар тахлын улмаас ойрд барилдаан байгаагүй болохоор лигийн тэмцээн явагдсанд их баяртай байна. Сайхан байна. Бөхчүүд бэлтгэл сайн байгаа нь харагдлаа. Дүрэм ч сайхан, барилдахад урамтай байлаа. Бөхчүүддээ лигийн тэмцээнд өргөнөөр оролцохыг уриалж байна”

Шагнал гардуулах ёслолын дараа  “Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллагаас Монгол Бөхийн Өргөөнд хоёр сая төгрөг хандивласан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.72.9.160) 2021 оны 10 сарын 24

ymar ch amdral gui utgagui ulsaa delhiin sport bsan bol bas demjehsen daanch haramsah yum thagnii garzaa

0  |  0
Зочин(202.126.88.153) 2021 оны 10 сарын 24

Зүгээр л нэг заалны барилдааныг лиг энэ тэр гэж мэдрэл эхэн больмоор юм, лигийн системийн үнэр ч алга даа\n

0  |  0
Top