Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 24

“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр (2021.10.24) боллоо.

Барилдаанд 32 бөх зодоглосноос Улсын харцага Т.Баасанхүү, Улсын начин Н.Мустафа хоёр өрсөлдөгч нараа давсаар үзүүр түрүүнд шалгаран үлдлээ.

 

Улсын Харцага Т.Баасанхүү өнөөдөр аймгийн заан, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Б.Баянмөнх,  Улсын начин Б.Серик, аймгийн арслан Э.Сумьяабат нарыг давсан бол Улсын начин  Н.Мустафа аймгийн арслан Д.Аззаяа, Улсын харцага Д.Анар, Улсын начин Ч.Батчулуун, Улсын начин Б.Бат-Эрдэнэ нарыг авдаг шороодуулсан юм.  

Хоёр бөхийн барилдаан удсангүй. Т.Баасанхүү харцага хөл аваад давлаа.

Түрүүлсэн бөх 3 сая, үзүүрлэсэн бөх 1.5 сая төгрөгийн шагналтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top