Үндэсний бөхийн лигийн Оны Шилдэг бөх шалгаруулах барилдаан болно

2021 оны 10 сарын 24

“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн анхны барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд явагдаж байна. Барилдааныг ТВ8 телевиз шууд дамжуулан хүргэж байгаа билээ. 

Лигийн барилдаан 2021 онд :

Х сар. А ангиллын барилдаан

XI сар. В ангиллын барилдаан

XII сар. А ангиллын барилдаан

Мөн оны эцэст ОНЫ ШИЛДЭГ БӨХ шалгаруулах өндөр шагналын сан бүхий барилдаанд Лигийн эхний барилдаануудад хамгийн их чансааны оноо цуглуулсан шилдэг 16 бөх оролцох эрхтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.88) 2021 оны 10 сарын 26

Дөрвөн улиралын барилдаан, цагаан сарын барилдааныг аймагуудаар аялан барилдуулж, жилийн 5 удаагийн барилдаанд 4 удаа давсан бол начинг өгч, 2 жилийн турш 6 удаа давсан бол бас начин цолыг нь өгөх ч юм уу. гэх мэтээр судлаад боловсруулах хэрэгтэй санагдаж байна. Наадмаар бол уламжлалт цолоо өгөөд байж болно шүү дээ. Олон Олон залуусыг спортоор хичээллүүлэх нь чухал болохоос биш.. Тэр Аварга цол чин тийм амархан олддог зүйл биш хамаг хөлс хүч хөдөлмөрөө шавхаж урсгаж, хичээж хичээллэж авна, бүр болохгүй бол үнэ хөлсөөр авдаг эд гээд яриад байгаа хуучин хүмүүсийн үгээр байгаад байж боломгүй

1  |  0
Top