Үндэсний бөхийн лигийн эхний 8 бөхийн барилдааны дүн

2021 оны 10 сарын 24

“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан эхэллээ. Барилдааныг ТВ8 телевиз шууд дамжуулан хүргэж байна.  

Барилдааны нэгийн давааны нэг дэх найман бөхийн барилдаан боллоо.

У.н Б.Бат-Эрдэнэ - А.н Б.Баатарболд

Зайлах мэхээр давлаа.

А.а П.Өсөхбаатар - А.а Б.Чинбат

Барьц сонгосны эцэст Б.Чинбат зайлж мушгиад давлаа.

У.н Д.Амаржаргал - А.з Б.Түвшинтөгс

Шуудагны барьцнаас өргөж, давлаа.

У.н Б.Цэдэнсодном - А.а Б.Батсайхан

Дүрэм ёсоор найман минутын барилдааны дараа элэг бүсний барьц авч байгаа. Амйгийн арслан элэг бүсний барьцнаас татаад өвдөг шороодууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top