Брэндон Лигийн гэр бүл “Rust” киноны зураг авалтын үеэр болсон явдалд эмгэнэл илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 23

Холливудын жүжигчин Алек Болдуин “Rust” киноны зураг авалтын үеэр санамсаргүй сум алдаж, зургийн дарга болон найруулагчийг шархдуулж, зургийн дарга эмэгтэй эмнэлэгт очоод амиа алдсан харамсалтай явдал болсон билээ.

Тэгвэл алдарт Брюс Лигийн хүү, Америкийн жүжигчин Брэндон Лигийн гэр бүлийнхэн зургийн дарга Халина Хатчинс, найруулагч Жоэл Соуза нарын ар гэрийнхэн болон “Rust” киноны багийнханд эмгэнэл илэрхийллээ.

Брэндон Лигийн эгч Шэннон Ли талийгаач дүүгийнхээ нэрээр хөтлөн явуулдаг Твиттер хаягаараа дамжуулан “Зураг авалтын талбай дээр дахиад хэн ч бууны суманд өртөж амиа бүү алдаасай” гэжээ.

Жүжигчин Брэндон Ли 1993 онд 28 настайдаа “Хэрээ” киноны зураг авалтын үеэр бууны суманд өртөж, харамсалтайгаар амиа алдсан юм.

Жүжигчин Алек Болдуины тоглож буй “Rust” киноны зураг авалтын үеэр амиа алдсан зураглаач эмэгтэй 42 настай байсан бол шархадсан найруулагч 48 настай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top