ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2021 оны 10 сарын 21

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.10.21, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 16
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.20-17.53
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Мод

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top