Израилд коронавирусний шинэ хувилбар бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Израилд коронавирусний “AY.4.2” шинэ хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам баталсан байна.

Энэхүү омог урьд өмнө Европын зарим улс оронд илэрч байсан бөгөөд Израилд   “AY.4.2” гадаадаас ирсэн 11 настай хүүгээс илэрсэн байна. Хүүгээс Израилд ирсэн даруйд нь нисэх онгоцны буудал дээр шинжилгээ авч, тусгаарлажээ.

Лондонгийн их сургуулийн Генетикийн хүрээлэнгийн захирал Франсуа Баллугийн мэдээлснээр, “AY.4.2” омог нь коронавирусний “дельта” хувилбарын илүү боловсронгуй хувилбар бөгөөд эл хувилбараас 10-15 хувь илүү халдвартай гэнэ. Хэрэв энэ таамаг батлагдвал цар тахал эхэлснээс хойш бүртгэгдэж буй хамгийн халдвартай омог болох гэнэ.

“AY.4.2” хувилбар Их Британид ковидын халдвар сүүлийн үед огцом нэмэгдсэний шалтгаан байж болзошгүй гэж эрдэмтэн үзэж байна. Тус улсад халдвар авч буй арван хүн тутмын нэгт эл хувилбар илэрч байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top