Ахуйн үйлчилгээний салбарын өдөрлөг болж өндөрлөлөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Монгол Улсад Ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой, Нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойд зориулсан ахуйн үйлчилгээ, авто засварын үйлчилгээний хөгжил, шинэ техник технологийг сурталчлах өдөрлөгийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. 

       Уг арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзул, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бат-Өлзий, Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны тэргүүн Ч.Алтангааяа, Монголын үсчин, гоо сайхны салбарын мэргэжлийн зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа, Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбооны тэргүүн Ж.Урантуяа, Цаг засварын холбооны тэргүүн Ч.Сүрэнхор нарын албаны хүмүүс байлцлаа.

         Өдөрлөгийн арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний байгууллагууд хямдралтай худалдаа, үйлчилгээ үзүүлэхээс гадна ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод салбарын онцлогийг илэрхийлсэн үзэсгэлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх арга хэмжээ зохион байгуулж байна.

       Энэ үеэр ойгоо угтаж ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, салбартаа тэргүүлсэн дараах хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн  “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр:

1.  Байгал овогтой Чинзаяа – Монголын мэргэжлийн хумс засал, гоо сайхны нэгдсэн холбооны Ерөнхий менежер. Тус холбоо нь үйл ажиллагаагаа эхлүүлээд 5 жилийн хугацаанд ахуйн үйлчилгээнд түрэн орж ирсэн шинэ чиглэлийг өөрийн гэсэн үйлчилгээний стандарт, нэр төрөл, батлагдсан дүрэм журамтай болгож, эрх зүйн орчныг бий болгох ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Улмаар хумс заслын үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, “Мэргэжлийн чанар - Монголын баялаг” уриатайгаар үйлчилгээний соёлыг түгээж байгаа.   

2.  Өтөө овогтой Бундаа – Хаан фото студийн захирал, 37 жил тасралтгүй ахуй үйлчилгээний салбарт гэрэл зурагчнаар ажилласан, Сүхбаатарын талбайн гэрэл зурагчдын Дурсамж холбооны гишүүн,  Үйлчилгээний гэрэл зургийн удирдах зөвлөлийн мeнежeр

3.  Гонгор овогтой Болортуяа – Матрикс салоны үсчин, Нийт 105 хүнийг ажлын байраар хангаж,  нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн Матрикс салон нь 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод 10 салбар, Эрдэнэт хотод 1 салбартайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.  “Гоё харагдъя” уриатайгаар ард иргэдийг өөртөө итгэлтэй, сайхан үстэй алхах боломжийг бий болгодог үс засах салбарын томоохон төлөөлөл юм. Г.Болортуяа нь тус салонд 13 жил тасралтгүй ажиллаж байгаа, шилдэг ажилтны нэг.

4.  Өсөхбаяр овогтой Сүхбаатар – Үйлдвэрлэл, худалдааны “Эж эрдэнэ” ХХК-ийн менежер. Тус компани нь 2002 оноос хойш өнөөг хүртэл нийтийн ахуйн үйлчилгээний салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн гэр хорооллын 4 дүүрэгт халуун ус, саун, үсчин, гутал засвар, оёдол завсар чиглэлүүдээр ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээний салбарын томоохон шилдэг аж ахуйн нэгж юм.

5.  Очир овогтой Чимгээ – “Сараа” үсчний салоны үсчин, 37 жил үсчнээр ажилласан, туршлагатай тэргүүний ажилтан. Үсчин, гоо сайхан, маникюр, бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Сарангэрэл захиралтай хамт олон  2 мастер үсчинтэй, нийт 7 үсчинтэйгээр тогтвортой ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн шилдэг салоны нэг юм.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын “Талархал”-аар:

1. Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбоо,

2. Монголын цаг засварчдын холбоо,

3. Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо

СБД-ийн ИТХ, Засаг даргын хамтарсан шагнал “Хүндэт тэмдэг”-ээр

1. С.Ижилсэг. Мастер түлхүүр салоны эрхлэгч бөгөөд тус салбарт тасралтгүй 23 дахь жилдээ ажиллаж байна.

2. С.Эрдэнэчимэг. СБД-ийн 12 дугаар хорооны “Эж Эрдэнэ” ХХК-ийн халуун усны газрын үйлчилгээний ажилтан бөгөөд тус салбарт 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 “Хөдөлмөрийн алдар” медаль:

1. Анд авто засварын захиралт бөгөөд тус салбарт тасралтгүй 15 жил ажиллаж байгаа Ц.Сосорбарам нар тус тус шагнууллаа.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top