“Хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа” арга хэмжээг зохион байгууллаа

2021 оны 10 сарын 18

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, угаарын хийн хордлогод хүний амь нас өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийг болзошгүй аюул, осол, эндэгдлээс хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид гэр хорооллын гудамж талбайд автомашины чанга яригч ашиглан сэрэмжлүүлэг, сурталчилгааг иргэд, олон нийтэд хүргэж ажиллалаа.

Түүнчлэн  айл өрхүүдийн цахилгаан, пийшин зуухны аюулгүй байдал, утаа мэдрэгч суурилуулсан эсэхэд хяналт шалгалт хийлээ гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.190.104) 2021 оны 10 сарын 18

Зөндөө л ухуулга хийсэн дээ иймэрхүү байдлаар хүн зовоохоо больмоор юм, хийх ёстой үндсэн ажлыг нь л хийлгэ, хийцрээд байдаг юм бол ургац хураалтад дайчилсан нь дээр шүү

0  |  0
Top