Хөл хорио тогтоохгүй, хүүхэдтэй ээжүүдийг анхаарна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр иргэдийн асуултад хариулт өгөв.

-0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулж болох уу. Ийм шийдвэр байгаа юу? 

-Өчигдөр шадар сайдтай цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон.

Үргэлжлүүлэн Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид болон ахмад настай хүмүүс аль болох бага цагаар ажиллах, цахимаар ажиллах горимд удахгүй шилжинэ" гэв.

- Аравдугаар сарын 15-наас хөл хорио тогтооно, томоохон зах худалдааны төвүүдийг хааж, хэсэгчилсэн хөл хорио тогтооно гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Энэ үнэн үү?

- Хөл хорио тогтоох талаар шийдвэр гараагүй.

ВИДЕОГ БҮРЭН ЭХЭЭР ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.141.169) 2021 оны 10 сарын 17

Naad teneg shiidveree zogsoogooch 2 jiliin omno iim l shiidvwr gargaj bsan ur dun ni yu baisan ym bol doo ene ulsad oor hun baidaggui ymuu 2 jil ene hunees bolj hohirloo

0  |  1
гэрэлт(192.82.72.218) 2021 оны 10 сарын 13

бага насны хүүхэдтэй эмч, эмнэлгийн ажилтныг яаж ажиллуулах вэ тэдний хүүхдүүд ч бас эцэг, эхийн халамж шаардлагатай шүү дээ

0  |  0
Top