Монгол Улсын төсөв санхүүгийн гурван үзүүлэлт БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол Улсын  төсөв санхүүгийн 12 үзүүлэлт дээшилсэн гэх мэдээллийг Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногт өгсөн. Тэгвэл энэ талаарх нэмэлт мэдээллийг мөн өгч байна.  

Тодотгоход, дэлхийн улс орнуудын төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоонд үнэлэлт өгөх зорилгоор олон улсын хөгжлийн түншлэгчид санаачилга гаргаж Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлага (ТЗСХ) хөтөлбөрийг 2001 оноос хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл 155 улс орныг хамруулсан 701 удаагийн үнэлгээг хийж гүйцэтгэжээ.

Улс орнуудын төрийн санхүүгийн удирдлагын үйл ажиллагааны түвшинг 7 бүлэг хүрээнд хамаарах 31 шалгуур үзүүлэлтийг тусгайлсан аргачлалын дагуу тогтоосон A, B, C, D үнэлгээгээр үнэлдэг. ТЗСХ-ын үнэлгээний тайланг олон нийтэд нээлттэй болгосноор бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид болон олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд өөрсдийн дүн шинжилгээндээ өргөн ашиглаж байна.

Дэлхийн банк Монгол Улсын ТЗСХ-ын үнэлгээг анх 2015 онд гүйцэтгэсэн ба хоёр дахь удаагийн үнэлгээг 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны зургаадугаар сарын хооронд зохион байгуулж 2018-2020 онуудад хамаарах төсөв санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж тайланг 2021 оны  аравдугаар сарын 8-ны өдөр Сангийн яам болон холбогдох бусад талуудад албан ёсоор танилцуулаад байна. Үнэлгээний тайлангаар нийт 12 үзүүлэлтийн оноо дээшилж, 13 үзүүлэлтийн оноо өөрчлөлтгүй хэвээр, харин 3 үзүүлэлтийн оноо буурчээ.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ТӨСВИЙН НАЙДВАРТАЙ БАЙДАЛ

 ТЗСХ-ын үнэлгээний “Төсвийн найдвартай байдал” бүлэг нь төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлийн хоорондын зөрүүг харьцуулан үнэлдэг

Төсвийн зарлага: 2015 оны үнэлгээгээр зарлагын гүйцэтгэл батлагдсан төсвөөс 15 хувиас их зөрүүтэй байсан бол энэ удаагийн үнэлгээгээр буюу сүүлийн гурван жилийн хугацаанд зарлагын бодит зөрүү 10 хувиас бага болж буурчээ.

Төсвийн орлого: Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас өмнөх хоёр жилд орлогын гүйцэтгэл батлагдсан хэмжээнээс давж байсан бол цар тахлын нөлөөлөл нь төсвийн орлого бүрдүүлэлтэд нөлөөлж, 2020 оны төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 7.9 хувиар багассан байна.

.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top