Л.Халтар: Нүүрс тээвэр чухал ч байгаль дэлхийгээ устгаж болохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.13/ болж байна. Хуралдааны үеэр ачаа тээврийн жолооч нартай холбоотой асуудлыг шийдэж ир гээд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайдыг гаргасан гэх мэдээлэл байна. 

Сануулахад, Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар түр хугацаанд нүүрс тээвэрлэлт явуулахгүй гэсэн Зам тээврийн сайд Л.Халтар сайдын шийдвэрийг Монгол тээвэрчид эсэргүүцэж байгаа. Энэ талаараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлсэн юм.

Тэрбээр Засгийн газрын хуралдааны дундуур дараах мэдээллийг хийв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Би Засгийн газрын хуралдаанаас шууд наашаа гараад ирлээ. Цагаан хадны суурьшлын бүсэд КОВИД тархалт их байгаа тул бөмбөлөг зохион байгуулалтад орсон. Бөмбөлөг гэдэг нь жолооч нарын амьдарч байгаа кемп юм. Нүүрс тээвэр хийх нь Монгол Улсад ашигтай гэхдээ энэ замаар нүүрс тээврийг явуулснаар хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй байгаль дэлхийгээ устгаж болохгүй. Байгаль дэлхийг сүйрүүлж байгаа зам дээр хариуцагч байгууллагууд юу хийх ёстой вэ гэдэг шийдлээ бид гаргах ёстой. Өчигдөр Баянзам компанийн төлөөлөлтэй уулзахдаа гэрээгээ дүгнээд ирээрэй гээд явуулахад өнөөдөр талбай дээр асуудал үүсгэж байгаа юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top