24 ЦАГТ: 17 хүн нас барж, 2565 тохиолдол батлагдлаа

2021 оны 10 сарын 13

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.10.13)


Сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 2565 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 8236 хүн эдгэрчээ.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 17 /10 эмэгтэй, 7 эрэгтэй/ хүн нас барсан байна. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Насны бүлгээр нь авч үзвэл

  • 0-20 настай-1
  • 41-60 настай-1
  • 61-80 настай-7
  • 80-аас дээш настай-8

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1322
  • Орон нутагт - 1243

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 19,443, гэрийн хяналтанд 60,425 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3364 нь хүүхэд, 1486 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 364 хүний бие нэн хүнд байна.

Top