Э.Энхбат начны дүү Э.Энх-Амгалан: Бидний хүсэж буй ганц зүйл ахынхаа биеийн байдлыг сайжруулах

2021 оны 10 сарын 13

Олимпын аварга Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх, идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учиртал зодсон хэрэг гарснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Нийгмийг цочроосон уг харамсалтай хэргээс болж, Улсын өсөх идэр начин Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтсэн. Түүнд эмч нар яаралтай авч хэрэгжүүлэх бүхий л эмчилгээг хийсэн ч, бие нь дээрдэхгүй байсаар БНСУ-ыг эхнэр, дүүгийн хамт зорьсон байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Э.Энхбат начны биеийн байдал хэр байгаа талаар түүний төрсөн дүү Аймгийн заан Э.Энх-Амгалангаас утсаар тодрууллаа.


-Ахын тань биеийн байдал хэр байна вэ?

-Ахын бие эмчлэгдээд л байж байгаа даа.

-Биеийн байдал нь сайжирсан уу. Хаана эмчлүүлж байгаа вэ?

-Солонгостоо л эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь сайжирсан гэхэд хэцүү л байдалтай байна.

-Хэрэг гараад зургаан сар болжээ. Энэ хугацаанд эмчилгээний зардал их л гарч байгаа байх. Нөгөө талаас эмчилгээний зардлыг гаргаж өгч байгаа юу?

-Тэр тухай нарийн мэдээллийг бэр эгч маань л мэднэ. Солонгост ахыг маань сахиад байж байгаа.

-Энэ хэргийг саяхан прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байсан. Хэргийн явц, шийдвэрлэлт хэр шударга явж байгаа гэж боддог вэ?

-Хэрэг нь шалгагдаад л явж байгаа. Хууль шүүхийн байгууллага нь шударга шийдээд өгөх байх. Бүх л зүйл хууль журмын дагуу явна гэж итгэж байна. Одоо бидний ганц хүсэж буй зүйл ахынхаа биеийн байдлыг сайжруулах болоод байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(202.126.88.217) 2021 оны 10 сарын 16

Уух юманд нь сэтгэцэд нөлөөлөх бодис хольсон гээл ялгүй салах аргаа олчихсон явж бна ш дээ мөнгөтөй хүн юу гэж ял авхавдээ

0  |  0
Зочин(150.129.140.143) 2021 оны 10 сарын 14

БУЛГАНЫХАН ҮНЭХЭЭР АНХДАГЧИД ШҮҮ

0  |  0
Tybsinbayar bol yost(148.60.92.227) 2021 оны 10 сарын 14

Haraal idsen Tybsinbayar bol hogiin adgiin nobsiig Mongolchyyd olon jil tejeej dee!!!ter emchilgeenii zardal mengiig ni hyrdan gargaj egeerei muu lalar aransintai TYBSINBAYAR,arhi yyj chadahgyi bagiinhaa neheriig alah gej baidag cham sig hyn syg baih yy?....chinii hereg baih ch ygyi emneh byh sagnal yramsyylaliig ni hyraaj abbal barab?.....

1  |  1
nutgiinxah(66.181.171.26) 2021 оны 10 сарын 13

xaramch naidangiinxah x xyn muutai shyyi

0  |  0
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 13

Шударга шуунэ гэж итгэхэд ч бэрх дээ, Тувшинбаяр ялгуй салсан байхад би л лав гайхахгуй

2  |  0
Иргэн(66.181.161.71) 2021 оны 10 сарын 13

Түвшинбаяр ич ичи ич

0  |  1
Шударгх(66.181.161.71) 2021 оны 10 сарын 13

Шүүр шударга шийдээсэй

1  |  0
Top