Жүдо: Парисын Их Дуулгад оролцох Японы эрэгтэй шигшээ баг

2021 оны 10 сарын 13

Энэ сарын 16-17-нд жүдо бөхийн Парисын Их Дуулга тэмцээн болох гэж байна. Энэ нь аравдугаар сарын 1-нд ажлаа хүлээн авсан Японы эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Сүзүки Кэйжигийн хувьд анхных нь тэмцээн болж байгаа юм.

Японы баг өчигдөр Нарита буудлаас Парисыг зорьсон. Энэ удаад эрэгтэй шигшээ баг Токиогийн олимпын багаас тамирчин авсангүй. Жин тус бүрийн 2, 3 дахь жүдочийг сонгосон байна.

Сүзүки Кэйжи “Олимпын дараахь анхны тэмцээн. Тамирчид өөрт олдсон ганц хэрхэн боломжоо ашиглаж, үр дүн үзүүлэхийг хармаар байна. Парисын олимпын наадмын сугалаанд хэсэг толгойлох чансааны оноо цуглуулах арай болоогүй байна. Тиймээс нэг жил гадаадын тэмцээнд аль болох олон тамирчин илгээж, өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Харин нэг жилийн дараагаас жин тус бүрт чансаа өндрүүдээ тэмцээнд явуулах болно. Одоо бол олон тамирчинд гадаадын тэмцээнд оролцох боломж олгож, туршлага суулгана. Токиогийн олимпын медальтнууд бусдаасаа ганцхан алхмын л өмнө байгаа. Хэнд ч Парисын олимпод оролцох боломж байгааг бүү мартаасай”  

Японы эрэгтэй шигшээ баг

60 кг - Нагаяма Рюүжи, Кога Гэнки

66 кг – Фүжисака Тайко, Танака Рёома

73 кг – Хашимото Соиичи, Харада Кэнши

81 кг – Фүживара Сотаро, Сасаки Такэши

90 кг – Нагасава Кэнта, Мүрао Санширо

100 кг – Ийда Кэнтаро

+100 кг – Сато Казүя, Огава Юүсэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top