Альберт Батыргазиев хүнд цохилтоор яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжиж байгаагаа саяхан зарласан. Харин Токиогийн олимпод түүнийг ялсан ОХУ-ын боксчин Альберт Батыргазиев өчигдөр Уфа хотод мэргэжлийн боксын 4 дэх тулаанаа хийж, Италийн Суатыг хоёрдугаар үед техникийн нокаутаар яллаа. Тэрээр мэргэжилд бүх тоглолтоо цагаас өмнө дуусгаж байгаа юм. Ийнхүү Альберт "WBO European” бүсийн эзэн боллоо. 

Тулаан дараа Альберт “Уг нь удаан тулалдах хүсэлтэй байсан ч өрсөлдөгч гэмтчихлээ.  Хөнгөхөн ялалт, амархан өрсөлдөгч байсан гэж бүү ярь. Та нар миний бэлтгэл хэрхэн хийснийг хараагүй шүү дээ. Бокст хамгийн хэцүү нь бэлтгэл гэж би дандаа хэлдэг. Би фэнүүдээ баярлуулахын тулд хичээж байна” гэж ярьжээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонирхогч(66.181.186.233) 2021 оны 10 сарын 12

Аргагүй аврага юм.Цэндээ энэ нөхрөөс даагаа нэхэх юм шүү.

0  |  0
Zochin(202.126.89.31) 2021 оны 10 сарын 12

Tsendbaatar mergejliin ringen deer enenees hariugaa avah baih

1  |  0
Top