ОЛОН ӨНГӨ: Бэрхшээл бол боломж

2021 оны 10 сарын 08

Айхавтар хүчтэй цасан шуурга болж байна гэж төсөөл. Тэр шуурга мянган иртэй хутга шиг л хамаг биеийг огтчин зүснэ. Хэдэн сая хүн тэнд цус урсган, амиа алдаж байгаа. Мэдээж чи ч бас цус урсгах байх. Тэгээд, тэр элсэн шуурга арилсан хойно түүнийг яаж давж, амьд гарснаа ойлгохгүй. Үгүй ээ. Үнэхээр тэр шуурга арилсан, үгүй нь эргэлзээтэй. Нэг л зүйл баттай.

Тэр шуурга дундаас гарч ирсэн чи, шуурга рүү хөл тавин орсон үеийн чи биш байх болно. Бага балчир насандаа гэр бүлийнхээ хамгаалалтад энэ амьдралын элдэв бэрхшээлийг үл мэдэн өсөж, том болсон ч яахын аргагүй ямар ч хамгаалалтгүйгээр нийгэмтэй нүүр туулах цаг иржээ. Өөдөөс минь угтах амьдрал хатуу, зөөлнийг хамтад нь мэдрүүлж, алхам тутамд биднийг сорьж байдаг мэт. Түүнийг даваад гарсан ч дахиад хэдэн зуугаараа үргэлжилнэ.

Заримдаа яг л эцэс төгсгөлгүй үргэлжлэх элсэн цөл шиг. Гэхдээ давах бүрд ээ илүү сайжирсаар, амьдралын сайхан амтыг мэдэрч эхэлнэ дээ. Хэн хүний амьдрал ямар ч саадгүй, дардан замаар туучин өнгөрдөггүй ээ. Энэ нийгмийн үзэгдэл бүхэн өөрт оноогдсон хувь тавилангаа туулж л яваа. Бурхан хүнд даах ёстой ачааг нь өгдөг гэдэг шүү дээ. Тиймээс саад бэрхшээл нь амьдралын салшгүй нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнийг өөрийн давуу тал, боломж болгон ашиглаж, амжилттайгаар даван туулах нь сайхан амьдралд хүрэх түлхүүр юм.

Д.МЯГМАРЗАЯА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top