Дэлхийн жүдо бөхийн өдөр: ЭВ САНААНЫ НЭГДЭЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

Жүдо бөхөөр хичээллэдэг, сонирхдог хүн бүрийн баяр болох Дэлхийн жүдо бөхийн өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхийн сая сая жүдочид энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болно. Энэ жилийн жүдогийн өдрийн сэдэв нь “ЭВ САНААНЫ НЭГДЭЛ”.

Цар тахлын улмаас үүссэн бэрхшээлийг даван туулж чадна гэдгээ Жүдогийн ертөнц Токиогийн олимп, паралимпийн үеэр харуулж чадсан. Цар тахлаас гадна олон улс оронд гарсан улс төрийн хямрал, иргэний дайн, байгалийн гамшгаар олон мянган жүдоч гадаад улс оронд цагаачлан гарахаас өөр аргагүй байдалд хүрсэн билээ. Тэдэнд туслах, тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл сургууль хийх боломжоор хангах нь энэ жилийн “Эв Нэгдэл” урианы гол утга юм.  

Өнгөрсөн жилийн уриа “Хамтдаа хүчтэй” байсныг та бүхэн санаж байгаа. Харин энэ жил эв нэгдлийг уриалж байна. Эв нэгдэл гэдэг нь өглөгч зан, өгөөмөр сэтгэлтэй салшгүй холбоотой. Ганцаараа бид их юм хийж чадахгүй ч олуулаа эв нэгдэлтэй бол уулыг ч эргүүлнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sharvaa(202.126.90.6) 2021 оны 10 сарын 07

Hdhd\n

0  |  0
Top