Пакистан, Аргентинд газар хөдлөлт болж, 20 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Пакистанд пүрэв гарагт шилжих шөнө 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хамгийн багадаа 20 хүн амиа алджээ.

Гэмтэж бэртсэн хүний тоо 40 давжээ. 

Ассошейтэд пресс агентлагийн мэдээлснээр гамшгийн менежментийн удирдах газрынхан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн өнгөрсөн шөнө Аргентинд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Эль-Гапон хотоос 21.3 км зайд 10 км-ийн гүнд байжээ.

Аргентинд болсон газар хөдлөлтөөр хүний амь эрсэдсэн талаарх мэдээлэл одоогоор алга байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top