МИШЭЭЛ СИТИ: 5000 гаруй ажлын байрны нээлттэй өдөрлөгт урьж байна

М.Тэнүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Мишээл сити төслийн нэгэн дэд төв болох Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд 10-р сарын 02,03 өдрүүдэд “Танд туслая” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын  Яам, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар, Үндэсний Статистикийн Хороо, Bloomberg TV Mongolia, Kewiko зэрэг байгууллагуудтай хамтран ажил эрчимтэй хайж байгаа, эсвэл ажлын байраа солихоор шийдсэн, шинээр ажилд орохыг зорьж байгаа хүн бүрд нээлттэй байна.
 


 


Ерөнхий зохион байгуулагчаар “Новелист” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2021 онд үүсгэн байгуулагдсан дотоодын хөдөлмөр зуучлалын компани юм.

Хөдөлмөр зуучлалын “ihelp” цогц системийг хөгжүүлж, Монголын хөдөлмөрийн зах зээлд хариуцлагатай, найдвартай, мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Үйлчилгээг технологийн шийдлээр маш хялбар бөгөөд олон талын давуу талуудтайгаар хэрэглэгчдэд үзүүлэх төлөвлөгөөтэйгөөр гар утасны аппликейшн болон дэвшилтэт шийдэл бүхий веб хуудсыг хөгжүүлэн, ажил олгогч байгууллага болон хувь хүмүүст тохирсон ажилтныг нөгөө талд ажил хайж буй иргэдийг хүссэн ажилд нь зуучлан холбож ажиллаж байна.
 


 


Өнөөдрийн байдлаар бид системд бүртгэлтэй нийт ажил хайгч нарын 90 орчим хувийг ажлын байранд зуучилсан амжилттай байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд, Хөдөлмөрийн зах зээлд шинээр нэвтрүүлж буй "ihelp" платформыг ажил хайж буй иргэн, ажил олгож буй байгууллагуудыг дунд нь зуучилж байгаа гүүр юм.
 


Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд болох арга хэмжээнд ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ барин, хүн хоорондын зайтай, ариутгал хийгдсэн гадаа орчинд эрүүл мэнддээ санаа зоволтгүйгээр хүссэн ажлын байрандаа зуучлуулж тавтай үйлчлүүлээрэй.
 

Хаяг: Хан-Уул дүүрэг 20-р хороо, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн

Утас: Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн-8811-3280

Утас: Танд туслая ажлын байрны нээлттэй өдөрлөгийн тухай мэдээллийг- 8500-4440, 8500-4441, 9949-3663

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.27.250) 2021 оны 09 сарын 28

baahan 45 honogin kurs tugussun engineer nertei hulgaichuudaar duuren gazar baigaa biz,bas hagas shoronjson

0  |  0
Top