Монгол инженерүүд анх удаа ХУЯГТ МАШИН бүтээжээ

2021 оны 09 сарын 28

Монгол инженерүүд байлдааны хөлөг, хөнгөн хуягт машиныг хагас жилийн хугацаанд зохион бүтээжээ. Ингэснээр монгол цэргүүд эх орондоо бүтээсэн авто машинаар энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжтой болж байгаа юм.

Батлан Хамгаалах яамнаас зэвсэгт хүчний байлдааны зэвсэглэлд бүртгэх автомашин зохион бүтээх тендер зарласан бөгөөд уг тендерт “Myangaa Tuning Extreme” клуб шалгарсан байна.

Хуягт машин бүтээх ажилд тус клубийн 14 инженер, техникийн ажилтнууд хамтран оролцжээ. 



“Myangaa tuning extreme” клубын захирал Б.Мягмарбаяр “Хуягт машин бүтээхэд хүндрэлтэй байсан зүйл гэвэл Монголд үйлдвэрлэж болохгүй зүйлсийг олох байсан. Цар тахалтай холбоотойгоор захиалсан зүйлээ хүлээх, зарим нэг деталь хэсэг нь хар зургаасаа өөрчлөгдөх гэх мэт асуудал гарсан. Гэхдээ сэтгэл ханамж өндөр байгаа.  Өмнө нь олон төслүүдэд хамтарч ажилласан, мэргэжлийн хамт олон учраас чадна гэдгээ мэдэж байсан. Ард нь гарсандаа баяртай байна” гэлээ.

Тус клуб нь 2017 онд үүсэн байгуулагдаж, анхны 69 маркийн автомашин бүтээж байжээ. 50-60 хүний гишүүнчлэлтэй тус клуб 50 орчим автомашиныг дахин сайжруулж ажиллажээ.

Улс бүр өөр өөрийн гэсэн хуягт тээвэртэй байдаг. Харин манай улс анх удаа цаасан дээрх зураасаас эхлээд нэг бүрчлэн өөрсдийн гараар бүтээсэн анхны сум нэвтэрдэггүй, хуягт машин зохион бүтээсэн нь энэ юм. 

Хөнгөн хуягт машиныг зохион бүтээхийн тулд түүхий эдийн туршилт дээр багагүй хугацааг зориулдаг аж. Учир нь хуягт машины хуягийг ямар түүхий эдээр хийх нь маш чухал байдаг гэлээ. 


Видео хэлбэрээр үзэх

Эх сурвалж: ТВ8 - "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР

 

Сурвалжилсан: А.АЗЖАРГАЛ, М.ЧИНЗОРИГ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(24.13.36.85) 2021 оны 09 сарын 29

Chamaig garaa hudulguud tolgoigoo ajluulj bna.computerin tsaanaas bitgii olon yum khuts!Chi bol halamj avaad suuj baidag heg prazit bgaa! Zaluuchuuddaa bayar hurgep!\n

0  |  0
Зочин(172.69.45.138) 2021 оны 09 сарын 28

Сүрхий л байна. Баяр хүргэе!

0  |  0
Btr(162.158.106.182) 2021 оны 09 сарын 28

Sonin l uim. Hudulguur duguigaa uursduu uildverlechihsen bol ch uvdug sugdmuur baina.

0  |  0
(64.119.27.250) 2021 оны 09 сарын 28

ICHDEGGUIM BAIHDA

0  |  0
(192.82.75.244) 2021 оны 09 сарын 28

1 muu tumur gagnahad yamar yumnih enjineer baihavdee,delhiigeer duuren huyagt mashin tank baihad

0  |  0
иргэн(66.181.168.8) 2021 оны 09 сарын 28

Баяр хүргэе сайн байна.\n

0  |  0
Top