Дуучин R Kelly-г хүний наймааны хэрэгт буруутгалаа

2021 оны 09 сарын 28

АНУ-ын Прокурорын газар дуучин R Kelly-г хүний наймаа болон бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгалаа.

Дуучин залуу эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлжээ.

R Kelly дээрх бүх зүйл ангиар буруутай нь тогтоогдсон талаар Нью-Йоркийн Зүүн тойргийн прокурорын газраас мэдээлсэн байна.

АНУ-ын Хуульзүйн яамны сайтад мэдээлснээр дуучин залуу бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүний ​​наймааны хэрэг үйлдэж, хүүхдэд бэлгийн дарамт үзүүлжээ.

R Kelly-гийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт гомдол гаргана гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top