ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 09 сарын 28

Өнөөдөр 2021.09.28. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 06 цаг 47 минутад мандлаа, 18 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө 4 хэм, шөнөдөө 1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын мэдэх эрхийн өдөр. Улс орнуудаас Чех улсад Төрт улсын өдөр бол Тайваньд Багш нарын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Мария Кэнелс-Баррера, Беллина Логан, Лейлани Сэрель, Мун Заппа, Мира Сорвино, Кэрри Отис, Их Британийн жүжигчин Наоми Уоттс, Хилари Дафф зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1934: МАХН-ын есдүгээр их хурал эхлэв. 242 төлөөлөгч оролцсон тус их хурлаар үндэсний соёл боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэх шийдвэр гаргажээ.

1965: БНХАУ-ын тусламжаар барьж буй Улаанбаатар-Налайхын хатуу хучилттай авто замын ажил дуусаж, хүлээлгэн өгөх ёслол болов.

1993: Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн хэлэлцээр Хайлаарт зохион байгуулагдаж, гурван улсын Засгийн газар Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох гэрээг дахин шинээр үзэглэжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1939: Дэлхийн хоёрдугаар дайн: Варшав бууж өгөв.

1961: Сирид төрийн эргэлт болж, Арабын Бүгд Найрамдах Сири улсыг тунхаглажээ.

1994: “Эстони” хөлөг онгоц Балтын тэнгист живж, 852 хүн нас баржээ.

2008: “Формула-1”-ийн шөнийн уралдаан анх удаагаа болжээ.

Өнөөдөр үс засуулвал идээ ундаа элбэг олдоно.

Эл өдрийн сайн цаг нь туулай, хонь, тахиа, бар. Хонь, гахай, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Сарын цээр өдөр тул үйл бүхнийг хоригловол тус ихтэй.

Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top