Зайран Б.Эрдэнэсан Оросын "Зөн билгийн тулаан"-д оролцож байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь шинэ улирал эхэллээ.

Анхны нэвтрүүлэг энэ сарын 25-нд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд дуучин Клава Кока нууцлаг зочноор оролцжээ.

Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт ОХУ, Уганда, Монгол, Казахстан зэрэг улсын 13 зөн билэгтэн оролцож байгаагийн нэг нь Монголын зайран Б.Эрдэнэсан.
 

Нэвтрүүлгийн танилцуулгад түүнийг “Б.Эрдэнэсан бол Улаанбаатарын үе дамжсан зайран. Программч мэргэжилтэй ч 10 жилийн өмнө биед нь нууцлаг, онцгой мэдрэмж төрж эхэлснээр зайран болох замыг сонгожээ. Тэр есөн үеэрээ бөө бөгөөд ах Анхбаяр нь мөн зөн билэгтэн. Дөрвөн жилийн өмнө Б.Эрдэнэсан Монголын "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэг түрүүлсэн. Дараа нь тэр Оросын тулаанд орж, түрүүлж байна гэсэн зүүд зүүдэлжээ. Тэр чонын яс, хэнгэрэг ашигладаг” гэж танилцуулжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top