Токицүказэ ояката холимог тулаанд орлоо

2021 оны 09 сарын 27

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж байсан Токицүүми буюу Токицүказэ ояката асан Сакамото Масахиро энэ сарын 26-нд Токиод болсон холимог тулааны Breaking Down тэмцээнд оролцлоо.
 


Сакамото 47 настай бол түүний өрсөлдөгч нь Японы Pancrase холбооны аварга байсан 40 настай Миүра байлаа.

Тулаан нэг минутаар ганцхан үе гэсэн тусгай дүрэмтэй явагдлаа. Шүүгчдийн саналаар Сакамото 0:2 ялагдсан бөгөөд цаашдаа холимог тулаанаар үргэлжлүүлэн тулалдах эсэхээ шийдээгүй байна.
 


Токицүказэ ояката өнгөрсөн нэгдүгээр сард ковидийн хөл хорионы үеэр зугаа, цэнгээний газраар удаа дараалан явсан хэргээр хоёрдугаар сард нь Сүмогийн холбооноос халагдсан.

Энэ сарын эхээр тулааны тэмцээнд орно гэдгээ зарлаад нэг ч удаа бэлтгэл хийгээгүй гэнэ. Холимог тулааны дүрмийг YouTube сувгаар судалсан гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top