Чингэлтэй дүүргийн ахмадын хорооны 8 дугаар бага хурал боллоо

2021 оны 09 сарын 27
 
Чингэлтэй дүүрэг нь 17 мянга гаруй ахмад настантай бөгөөд 2021 оны 9 дүгээр 24-ний өдөр дүүргийн Ахмадын байгууллага нь 8 дугаар бага хурлаа зохион байгууллаа. Бага хуралд 1-19 дүгээр хорооны Ахмадын зөвлөлөөс 100 гаруй ахмадууд төлөөлөгчөөр сонгогдон оролцож Ахмадын хорооноос хийсэн ажлын тайланг сонсож хэлэлцээд “Бүрэн хангалттай” гэж дүгнээд Ахмадын хорооны дүрмийг шинэчлэн баталж, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Дүүргийн Ахмадын хорооны даргаар ахмад настан П.Төвсанаа сонгогдож улмаар Удирдах зөвлөлийг 7 гишүүнтэй байхаар баталлаа.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Бага хуралд оролцогчдод Мэндчилгээ дэвшүүлснийг Засаг даргын зөвлөх Ж.Чимэдцогзол уламжлаад хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top