“Microsoft” корпорац шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

АНУ-ын “Microsoft” корпорац 2021 оны зургаадугаар сард танилцуулсан “Windows 11” үйлдлийн систем бүхий “Surface” таблет, “Surface Studio” зөөврийн зөөврийн компьютер зэрэг шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.

“Surface Pro 8” таблет нь өмнөх загваруудаас USB-C Thunderbolt 4 хоёр интерфейс, 13 инчийн 120 Гц давтамжтай дэлгэцтэйгээрээ ялгаатай. Түүнчлэн шинэ загвар нь Intel 11 процессор, 32 GB үйлдлийн санамжтай.

“Surface Go 3” илүү хямд загвар нь Intel процессортой.

Түүнчлэн тус компани хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зориулсан “Surface Adaptive Kit” тусгай аксессуар танилцуулжээ. Үүнд орсон компьютерын гарын /keyboard/ стикер, таг зэрэг нь харааны бэрхшээлтэй хүмүүст компьютер дээр ажиллах боломжийг нь нэмэгдүүлсэн байна.

Үүнээс гадна тус компани далайгаас цуглуулсан хаягдал хуванцраар хийсэн маусыг танилцуулжээ.

Surface Studio ноутбук нь 14.1 инчийн PixelSense дэлгэцтэй бөгөөд Intel Core i5 эсвэл Core i7 процессор, Thunderbolt 4 интерфейстэй аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top