ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Өнөөдөр 2021.09.24. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 06 цаг 42 минутад мандлаа, 18 цаг 47 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Америкийн сансрын нисэгч Жон Янг, Оросын жүжигчин Наталья Аринбасарова, Америкийн кино найруулагч, Оскарын хоёр удаагийн шагналт Брэд Бёрд, жүжигчин Элоиза Мамфорд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1995 оны есдүгээр сарын 23-25-нд Сүхбаатар хотод хүчтэй цасан шуурга болжээ. Энэ үеэр эрчим хүчний дөрвөн дэд станц унаж, 20 мянга орчим мал, 10 орчим малчин амиа алдаж, хилийн шугамын олон багана унаж, улсад олон сая төгрөгийн хохирол учирчээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1934: Оросын “Үнэн” сонин анх удаагаа Сталиныг агуу удирдагч гэж бичжээ.

1948: Хонда Мотор” компани үүсгэн байгуулагдав.

1957: АНУ-ын Ерөнхийлөгч Д.Эйзенхауэр сургууль дээр очсон есөн өнгөт арьстныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдаас хамгаалахаар Литл-Рок руу 1000 цэрэг илгээжээ.

1960: АНУ-д анхны цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоц “Энтерпрайз”-ыг усанд гаргажээ.

1968: Свазиленд НҮБ-д элсжээ.

1970: Гариг хоорондын “Луна-16” станц дэлхийд сарнаас хөрс авчирсан байна.

1979: Зөвлөлтийн тамирчин Людмила Белоусова, Олег Протопопов нар Швейцараас улс төрийн орогнол хүсжээ.

1998 оны энэ өдөр Францын Лионд анх удаагаа хүний гар шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Өнөөдөр үс засуулвал эд малын гарлагатай.

Өдрийн сайн цаг нь гахай, үхэр, луу, морь, хонь, нохой. Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Буяны үйл үйлдэх, хөрөнгө оруулах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээхэд сайн. Харин мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top