ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Өнөөдөр 2021.09.23. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 06 цаг 40 минутад мандлаа, 18 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хүүхдүүд дунд сургуулиа төгсөхгүй байх явдалтай тэмцэх олон улсын өдөр. Улс орнуудаас Литвад өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах өдөр бол Киргизэд Киргиз хэлний өдөр, Саудын Арабд Үндэсний баярын өдөр, Брунейд багш нарын өдөр.

Энэ өдөр Шведийн зохиолч Пер Улов Энквист, Польшийн жүжигчин Януш Ежи Гайос, Испанийн дуучин Хулио Иглесиас, Америкийн рок хөгжимчин Брюс Спрингстин, Италийн хөлбөмбөгч Паоло Росси зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1923: Болгарт Есдүгээр сарын бослого эхэлжээ.

1937: Оросын Архангельск, Вологодск муж байгуулагдав.

1981: Канадын Квебекд англи хэл дээрх зурагт хуудсыг хориглож байжээ.

1989: Азербайжан хэл Азербайжан улсын албан ёсны хэл болжээ.

1997: Yandex.Ru хайлтын системийг зарлав.

1999: Хятадад хамгийн эртний хөгжмийн зэмсэг болох 9000 жилийн настай лимбэ олджээ.

2002: Бельгид хүнд өвчтэй хүмүүсийн нас барахын өмнөх өвдөлтийг хөнгөвчлөх үүднээс өөрсдийнх нь хүсэлтээр нойрсуулах тухай хуулийг баталжээ.

Өнөөдөр үс засуулвал эд малын гарлагатай.

Эл өдөр лусын буулттай өдөр. Өдрийн сайн цаг нь луу, могой, бич, тахиа, гахай, бар. Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу. Энэ өдөр аливаа санасан бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтнэ.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top