“Apple” компани iOS 15 шинэ үйлдлийн систем нэвтрүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

АНУ-ын “Apple” компани өөрийн төхөөрөмжүүддээ зориулан Apple iOS 15, iPad OS 15 болон watchOS 8 үйлдлийн системийг нэвтрүүллээ.

Түүнчлэн, iOS 15 FaceTime аппликэйшныг шинэчилж, шинэ үйлдлийн системд гар бичмэл болон хэвлэсэн текстийг таних чадвартай камерын Live Text үйлдлийг нэмж оруулжээ. Үүний сацуу, интерфэйс, Safari браузер, Maps аппикэйшныг мөн сайжруулсан байна.

iPadOS 15 үйлдлийн системд аппликэйшнуудыг ангилдаг номын сангаар баяжуулж, орчуулагч болон FaceTime апплийкшнийг шинэчилжээ.

Харин ухаалаг цагт зориулсан Apple watchOS үйлдлийн систем нь биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжиж, контактгүй төлбөр хийх үйлдэл нэмснээрээ өмнөх хувилбараас ялгаатай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top