Зөгий 63 оцон шувууг үхэлд хүргэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Өмнөд Африкийн Кейптаун хотын наран шарлагын газар сүрэг зөгий нэн ховордсон 63 оцон шувууг үхэлд хүргэсэн тухай Өмнөд Африкийн Эрэг орчмын шувуудыг хамгаалах сан мэдээлжээ.

Эдгээр ховордсон шувуудын үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийх гэнэ. Тус сангийн амьтны эмч Дэвид Робертсын хэлснээр, оцон шувуудын нүд орчим зөгийд хатгуулсан ул мөр үлдсэн байжээ. Энэ нь туйлын ховор тохиолдол гэж Робертс эмч онцлоод тус эрэг орчим мөн олон тооны зөгийн үхсэн байжээ.

Оцон шувууг нутагладаг энэ бүс нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд зөгий нь эл газрын экосистемийн нэг хэсэг юм гэж амьтны эмч тодруулсан байна.

Үхсэн шувуудад илт шарх илрээгүй ба зөгийн хатгуулсан их хэмжээний ул мөр үлдсэн байжээ.

Африкийн оцон шувуу нь Олон улсын улаан номд бүртгэгдсэн шувуу юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top