Хоёр оюутан Яаралтай тусламжийн төвийн өрөөг тохижуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар Монгол Улсын хэмжээнд өндөр тархалттай байгаа учраас эмч эмнэлгийн ажилтнууд болон тодорхой чиг үүргийн албынхан амрах завгүй хүнд нөхцөлд ажиллаж байна. Тийм ч учраас Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, эмч, эмнэлгийн ажилтнууд зэрэг халдварын бүс голомтод ажиллаж байгаа байгууллагуудад зарим иргэд, аж ахуйн нэгжүүд халуун сэтгэлийн дэмжлэг үзүүлсээр байгаа билээ.

Тэгвэл энэ удаад АНУ-ын хойд Виржиниагийн коллежийн оюутан Х.Нандин-Эрдэнэ, МУИС-ийн оюутан Э.Нандинцэцэг нар өөрсдийн санаачилгаар Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн хүлээлгийн өрөөг тохижуулах “Тохилог өрөө”  хэмээх сайн дурын ажлыг зохион байгуулжээ. Тэд  Хүлээн авах яаралтай тусламжийн хүлээлгийн өрөөг тохижуулан хүлээлгэж өгөх үеэрээ “Ковид-19 цар тахлын үеэр амрах завгүй, ачаалал ихтэй  ажиллаж байгаа  эмнэлгийн ажилтан нартаа талархлаа илэрхийлсэн бидний сэтгэлийн  өглөг юм” хэмээв.

Харин эмч, эмнэлгийн ажилтнууд “Хүнлэг энэрэнгүй сайхан сэтгэлтэй сайн үйлсийн эзэд бүтээлч залуусын төлөөлөл болсон Х.Нандин-Эрдэнэ, Э.Нандинцэцэг нартаа баярласнаа илэрхийлж, цаашдын ажил үйлс, сурлагад нь өндөр амжилт хүсье. Энэ бол хүнд хэцүү үед ажиллаж байгаа бидэнд сэтгэлийн урам дэм хайрласан сайхан үйлс байлаа. Дахин баяр хүргэе” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top