Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд ажлын хэсэг танилцуулга хийлээ

2021 оны 09 сарын 20
 
Чингэлтэй дүүргийн өрх, хүн амын тоо жилээс жилд өсч, нэг талаас төрийн үйлчилгээний нэр төрөл, цар хүрээ, ажлын ачаалал ихэсч, үйлчилгээний чанар хүртээмж буурах, нөгөө талаас иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл үүсч байгаа тул хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2021 оны А/352 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр 20-ны өдрийн хуралдаанд Ажлын хэсэг нь дээрх ажлын явц байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдуулж дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Ажлын хэсгийн ахлагч, дүүргийн Засаг даргын орон тооны зөвлөх Ж.Чимэдцогзол танилцуулгыг хийж, Тэргүүлэгчдээс тавьсан асуултад тодорхой хариултыг өгч, мөн тэднээс гарсан саналыг цаашдын ажилд тусгахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top