Австралид АНУ-ын цэргийн баазууд шинээр бий болно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

АНУ Австралид байнгын ажиллагаатай цэргийн бааз байгуулах замаар тус улс дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ гэж Австралийн батлан хамгаалахын сайд Питер Даттон мэдэгджээ.

Зарим баазууд байнгын ажиллагаатай байх болно. Одоогоор хэдий тооны цэрэг байрлуулах асуудлыг боловсруулж байгаа бөгөөд Австралийн хойд хэсэг төдийгүй өмнөд хэсэгт цэрэг байрлуулахад тохиромжтой гэж Даттон онцолсон байна.

Одоогоор тус улсын Алис Спрингс хотод АНУ-ын тагнуулын төв, Баруун Австрали мужийн Эксмаут хотод тэнгисийн цэргийн бааз зэрэг хоёр цэргийн бааз байрладаг байна. АНУ-ын тал бөмбөгдөгч, тагнуулын онгоц зэрэг бүх төрлийн цэргийн онгоцоо байрлуулахаар яригдаж  байна гэж тэрбээр тодруулжээ.

Өнгөрч буй долоо хоногт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт “AUKUS” шинэ цэргийн түншлэл байгуулах тухай мэдэгдсэн билээ. Энэхүү эвслийн хүрээнд Америк, Британийн технологийг ашиглан Австрали улсын тэнгисийн цэргийн хүчинд цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэхээр болсон юм. Даттоны мэдээлснээр, цөмийн шумбагч онгоцнуудыг 2030-аад оны сүүлээр ашиглалтад хүлээн авах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top