"Намрын ногоон өдрүүд" арга хэмжээнд Мах Импэкс “Олуулаа" брэндээ онцлон оролцож байна

2021 оны 09 сарын 17

"Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл 2021" арга хэмжээнд Мах Импэкс ХК нь “Олуулаа олон давуу талтай” уриатайгаар Олуулаа брэндээ онцлон оролцож байна.

2006 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” өдөрлөгт Мах Импэкс ХК мах, махан бүтээгдэхүүний салбарийн үлгэр жишээ болон оролцдог. Тэрээр энэ жил дэвшилтэт технологиор савлагдсан “Олуулаа” брэндээ онцлон оролцож байна. 

Олуулаа брэнд нь Герман тоног төхөөрөмжүүд дээр герман жороор үйлдвэрлэгддэг ба үндсэн түүхий эд болох гахайн мах, гахайн өөхийг Польш улсаас тусгайлан оруулж ирдэг.

Олуулаа брэндийн шинэчилсэн савлагаа болох MAP гаазан савлагаа нь R-245 машин дээр явагддаг Европ технологи юм. Энэхүү газан савлагаа нь бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт оруулалгүй, хадгалах горимыг алдагдуулдаггүй хамгийн сүүлийн үеийн технолги дээр үндэслэсэн савлагаа юм. Энэхүү савлагааг мах, махан бүтээгдэхүүний салбарт оруулж ирсэн анхдагч компани бол Мах Импэкс ХК юм.

"Намрын ногоон өдрүүд"-д Мах Импэкс ХК мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл болон амжилттай оролцдог.

Хэрэглэгч та өдөр бүр шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаж авах боломжтой.

Үзэсгэлэн худалдаа 9 сарын 16-23-ны өдрийг дуустал өглөөний 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top