Кенийн олимпын түшмэлүүдэд ял оноолоо

2021 оны 09 сарын 17

Кенийн Спортын сайд асан Хасан Варио, 2016 оны Риогийн олимпын Кенийн багийн ахлагч Стивен Арап Сой нарын шүүх хурал болж, Риогийн олимпын үеэр албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, санхүүгийн зөрчил гаргасан хэрэгт буруутайд тооцлоо.

Inside the Games-д бичсэнээр тэд нислэгийн тасалбарыг хэт өндөр үнээр худалдан авсан, шигшээ багт хамаагүй хүмүүсийг олимпын наадамд улсын мөнгөөр авч явсан хэрэгт шийтгүүлсэн байна. Нийт 500 мянган ам.долларын хохирол улсад учруулжээ.

Найроби хотын шүүхээс Хасан Вариод 6 жил, Сойд 10 жилийн хорих ял оногдуулж, нэг сая ам.долларын торгууль оноосон байна.

Кенийн Ерөнхийлөгч Ухуру Муигай Кеньятта авлигын эсрэг том хэмжээний кампанит ажил өрнүүлж байгаагийн нэг хэсэг нь спортод үүрлэсэн хээл хахууль, авлигыг устгах явдал болоод байгаа юм.

Риогийн олимпын наадам Кенийн түүхэнд хамгийн амжилттай олимп болсон бөгөөд тус улсын тамирчид Риод 6 алт, 6 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top